АНУ-ын Сан Францискод төвтэй, таван тивийн 60 гаруй улсад салбартай Great Place to Work® (Грэйт Плэйс тү Ворк) нь “итгэлцэл дээр суурилсан, өндөр гүйцэтгэлтэй байгууллагын соёл”-ын талаар аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудад, төрийн болон төрийн бус байгууллагуудад зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг тусгай эрх бүхий Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм.
Great Place to Work®нь өөрийн гэсэн байгууллагын соёлоо бий болгох гэж байгаа, эсвэл тогтсон соёлоо бэхжүүлэх гэж буй байгууллагуудад зөвлөгөө өгөх болон өөрийнхөө гайхалтай соёлоо үнэлүүлж, баталгаажуулах гэж хүсэж буй байгууллагуудад эрх бүхий баталгаажсан үнэлгээний аргачлалаар зөвлөх үйлчилгээний хүрээнд үнэлэн баталгаажуулах, цаашлаад хүлээн зөвшөөрөгдөн баталгаажсан сертификат бүхий байгууллагуудыг “Ажиллахад Хамгийн Тааламжтай Аж ахуйн нэгж, Байгууллагын Жагсаалт”-д оруулж бүртгүүлэхэд шаардлагатай мэдлэг, туршлагаар зөвлөн тусалж чиглүүлдэг.
Бид “Ажиллахад Хамгийн Тааламжтай Аж ахуйн нэгж, Байгууллагуудын жагсаалт”-ыг гаргахдаа дэлхийн томоохон нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажилладаг ба Америкийн нэгдсэн улсаас жил бүр гаргадаг Fortune 100 Best Companies to Work For® жагсаалтыг гарган танилцуулдаг болно. Түүнчлэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад (үүнд: Хонг Конг, Маккау, Төв Хятад болон Тайван) Best Workplaces™ in Greater China болон Best Workplaces™ in Hong Kong жагсаалтуудыг гаргадаг.
Great Place to Work® нь соёлоороо гайхагдсан аж ахуйн нэгж байгууллагуудыг тодорхойлох, тэднийг судлах, тэрхүү соёлыг бий болгож, дэлгэрүүлэх зорилгоор дэлхийн хамгийн амжилттай яваа бүтээлч, шинийг эрэлхийлэгч нэр хүнд бүхий 10,000 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудтай, тэдгээрийн 11 сая ажилтнуудын төлөөлөлтэй жилдээ хамтран ажилладаг.
Бид салбар салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд дээр харьцуулалт хийн, тэдгээрт жишиг тогтоон, тухайн байгууллагуудын мэдлэг, туршлага болоод тэргүүн туршлагыг нэгтгэсэн дата базыг үүсгэсэн ба түүнийгээ тогтмол нэмэгдүүлсээр ирсэн. “Ажиллахад Хамгийн Тааламжтай компаниудын жагсаалт”-ыг манайхаас гаргадаг ба дэлхийн нэр хүндтэй тэргүүлэгч хэвлэл мэдээллийн сувгуудаар мэдээллийг түгээн дамжуулж тараагдсанаар, энэ нь дэлхийн 28.0 сая уншигчдад хүрдэг. Бид Зөвлөх үйлчилгээ, хэвлэл мэдээллээрээ дамжуулан аливаа аж ахуйн нэгж байгууллагыг соёлоо сайжруулахад нь тусалдаг ба түүгээр дамжуулан байгууллагыг таатай ажиллах орчныг бүрдүүлэн хувьсан өөрчлөгдөхөд туслан дэмждэг.
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах болон хэрхэн гайхалтай байгууллагын соёлыг бүтээх талаар бидэнтэй холбогдоорой.
“Ажиллахад Хамгийн Тааламжтай газар” гэдэг нь хамт ажиллаж байгаа хүмүүс бие биендээ итгэдэг, хамт ажиллаж буй хүмүүстэйгээ ажиллахдаа дуртай байдаг, хийж буй ажил үйлсээрээ бахархдаг байхыг хэлнэ”. -
Роберт Леврин, Great Place to Work®-ийн үүсгэн байгуулагчийн нэг
Танай байгууллага “ажиллахад хамгийн тааламжтай газар” болсноор түүнээс гарах үр дүнд нь улам их амжилтыг авчрах болно.
Аж ахуйн нэгж, бизнесийн удирдагчид болон судлаачид Great Place to Work®-ийн судалгаа, хэмжигдэхүүн болон үнэлгээнүүдэд итгэдэг. Учир нь Great Place to Work нь жил бүр салбар салбарын, байгууллагын бүтэц зохион байгуулалт, насжилтын хувьд өөр өөр байгууллагуудаас судалгаа авдаг ба жилдээ 60 улсын 6000 гаруй байгууллагыг хамруулдаг ба нийтдээ 11.0 сая ажилтнаас судалгааг авч боловсруулалтыг хийж танилцуулдаг.
Ажиллахад тааламжтай газрыг бий болгоход ямар нэгэн шалгах хуудас эсвэл дүрэм журам гаргаад болчихдоггүй, харин удирдлага болон ажиллагсдын хоорондын харилцаагаар дамжин өдөр өдрөөр бүрэлдэн бий болдог.
Харилцааны хамгийн чухал үндэс нь ИТГЭЛ.
Ажилтнууд ямар газрыг ажиллахад тааламжтай газар гэж үздэг вэ гэвэл:
Тэд хамт ажиллаж байгаа хүмүүстээ ИТГЭДЭГ.
Тэд хийж буй ажлаараа БАХАРХДАГ.
Тэд ажиллаж байгаа хүмүүстэйгээ ажиллахдаа ТААЛАМЖТАЙ, дуртай байдаг.
Ажиллахад тааламжтай газрыг бий болгох суурь үндэс нь тэнд байгаа хүмүүс хоорондын бие биендээ итгэх ИТГЭЛ ба түүгээр дамжиж удирдлагадаа итгэх итгэлцэл үүсэж, халамжлалаар дамжуулж хүндлэлийг мэдэрч, тэдэнд шударга хандаж байгаа итгэлийг олж хардаг. Иймээс байгууллагаараа бахархах сэтгэл, итгэлтэй харилцаа, жинхэнэ нөхөрлөл ажиллахад тааламжтай байгууллагыг бүтээдэг.
Ажиллахад тааламжтай газар Удирдагч нь:
БАЙГУУЛЛАГАА ЗОРЬСОН ЗОРИЛГОД НЬ ХҮРГЭДЭГ.
Ажилчид нь МЭДЛЭГ ЧАДВАРАА ДАЙЧЛАН АЖИЛЛАДАГ.
ИТГЭЛ дээр суурилсан орчинд НЭГЭН ЦУЛ БАГ / ГЭР БҮЛ МЭТ ажилладаг.
Итгэл дээр суурилсан ажиллахад тааламжтай орчин бүрдүүлэхэд байгууллагын соёлын нийт есөн хэсэг бүрэлдэхүүн байдаг гэж үздэг.
Ажиллахад тааламжтай газар нь ажилтнуудынхаа урам зоригийг бадрааж, тэдэнтэй харилцаж, тэднийг нээлттэйгээр сонсох замаар байгууллагын зорилгодоо хүрдэг.
Ажилтнууддаа талархалтай ханддаг, тэднийг хөгжүүлдэг, тэдэнд анхаарал халамж үзүүлдэг газар ажилтнууд өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажилладаг.
Ажилтан авах, ажлаа хийх, хамтдаа ажиллах, баярт үйл явдал тэмдэглэхдээ ч нэгэн цул баг мэт, нэгэн гэр бүл мэт, бүх зүйл дээр багаараа ажилладаг.
Great Place to Work® -ийн өнгөрсөн 25 жилийн хугацаанд ажилтнуудаас авсан санал асуулга судалгаанаас харж дүгнэлт анализ, дүн шинжилгээ хийхэд “ажиллахад тааламжтай газар”-т дээрх үзүүлэлт нь нийтлэг орсон байдаг нь батлагдсан.
Бид ИТГЭЛ гэдгийг хоёр байдлаар шинжилж үздэг.
Trust Index© (Итгэлийн Индекс). Тус индексийн аргаар гарах судалгаа нь таван бүлгээр хэмжигдэх ба ажилтнууд байгууллагаа ямар гэж бодож, хэрхэн үнэлдгийг судалгааны хариултаас олж харснаар тухайн байгууллагын соёлыг шинжлэн гаргаж ирдэг.
Culture Audit© (Байгууллагын соёлын аудит). Тус аудитын аргаар авах судалгаа нь есөн бүлгийн хэмжилтээр явагдах ба байгууллагын соёл, ажлын орчин нөхцөлийг удирдлагын харах өнцгөөс шинжлэн гаргадаг.
Энэхүү судалгаа нь дэлхийн аль ч газарт байсан ажиллахад хамгийн тааламжтай хүсэмжит байгууллага болохыг гарган харуулахад тухайн байгууллагын онцлог чанар, ажиллах орчин нөхцөлийг өндөр нарийвчлалтайгаар хэмжин харуулдаг ба ингэснээр бизнесийн нэр хүндээ өргөжүүлэн амжилттай авч явах үндэс суурь нь болж өгдөг.
Аж ахуйн нэгж, бизнесийн удирдагчид, судлаачид, хэвлэл мэдээллийнхэн Great Place to Work®-ийн гаргасан судалгааны хэмжилтүүд, түүний үзүүлэлтүүдэд итгэж, үнэлдэг. Учир нь судалгааны хэмжилтүүд нь (Trust Index © survey, Culture Audit ©) нь the Great Place to Work® -ийн үндсэн аргачлал дээр явагддаг ба бид хамтрагч аж ахуйн нэгж байгууллагуудыг тааламжтай гайхалтай ажлын байрыг бий болгоход нь мэргэжлийн зүгээс зөвлөн тусалж, сургаж чадваржуулж, дасгалжуулдаг болно.
Great Place to Work® -ийн үнэлгээ хийх. Тус үйлчилгээгээр байгууллагуудын соёлын судалгааг хийж, судалгааны үр дүн дээр үндэслэн тухайн байгууллагын удирдагч, манлайлагч нарыг зорилтот тоон үзүүлэлт, жишиг харьцуулалтаар хангаж өгдөг. Ингэснээр тухайн байгууллагын соёл болон бизнесийн үзүүлэлтэд илэрхий сайжруулалт гардаг.
Trust Index © судалгаагаар тухайн байгууллага ажлын байран дээр тааламжтай соёлыг бүтээхэд шаардлагатай хамгийн гол хүчин зүйлсийг олж мэдэн, ойлгох боломжийг нээж өгдөг. Great Place to Work® -ийн судалгааны нэг том хэсэг болдог энэхүү судалгааг ажилтнаас авдаг ба жил бүр 5500 аж ахуйн нэгж байгууллага хамрагддаг. Ингэснээрээ тухайн байгууллагад шаардлагатай дараагийн сайжруулалтыг нь тодорхойлон гаргаж өгдөг ба хамгийн анхны алхам нь болдог.
Trust Index © (Итгэлийн Индекс)-ийн судалгаа , байгууллагын соёлын аудит хоёр хамтдаа явагддаг ба ингэснээр байгууллагын соёл болон байгууллагын бичигдсэн дүрэм журмуудын хоорондын зөрүүтэй байдлыг үнэлж дүгнэн гарган ирдэг. Тус судалгаа нь тухайн байгууллага тогтоосон дүрэм журмаа амьдрал дээр хэрхэн буулгадаг, тэдгээр нь байгууллагын соёлд ямар үр нөлөө үзүүлж буй зэргийг тодорхойлон гарган харуулдаг.
Дээд шатны удирдлагаас эхлэн бүх шатны удирдлагын зан төлөв, чадамжийг нэг бүрчлэн цогц үнэлгээгээр өргөн цар хүрээнд тодорхойлж гаргаж өгдөг. Ингэснээр тухайн удирдлагын зан төлөв, чадамжийг байгууллагын соёлтой нь уялдуулахад тус үнэлгээний ач холбогдол оршдог.
Хэрхэн байгууллагадаа эдгээр үйлчилгээг нэвтрүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Байгууллагын соёлыг улам нарийвчилж судлах, сайжруулах арга замыг тодорхойлж гаргахад байгууллагын хүрээнд хамтран ажиллагсдын дунд фокус бүлгийн ярилцлагын аргуудыг хэрэглэдэг. Энэхүү нэмэлт мэдээллийн тусламжтайгаар удирдлагууд байгууллагынхаа цааш цаашдын өөрчлөлт шинэчлэлтийг хийхэд анхаарах, хэрэгжүүлэх, сайжруулах зүйлсийг олж харахад нь тусалж өгдгөөс гадна ажилтнуудын ур чадварыг давхар тодорхойлж, байгууллагынхаа зан төлөвийг ойлгож, тодорхой болгох боломжуудаар хангадаг.
Танай байгууллага олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад хамгийн тааламжтай соёлтой Аж ахуйн нэгж, байгууллага” хэмээх баталгаажуулалт сертификат хүлээн авснаар та бүхний бүтээсэн гайхалтай соёл хэрхэн үнэлэгдэж буйг олж харах хамгийн анхны алхам болдог.
“Ажиллахад хамгийн тааламжтай соёлтой Аж ахуйн нэгж, байгууллага” хэмээх баталгаажуулалт сертификат олгохын тулд өнгөрсөн 30 гаран жилийнхээ судалгаан дээр үндэслэж, одоогийн байгууллагын соёлыг үнэлэх, тооцоолох аргыг боловсруулсан ба дэлхийн хэмжээний байгууллагуудтай харьцуулалтыг хийж, жишгийг тогтоосны үндсэн дээр олгогддог.
Trust Index © судалгааг эхлэх 2 долоо хоногийн хугацааг сонгоно.
Соёлын тухай өөрсдийн дадал, туршлага, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллээр хангана.
Баталгаажуулалтын шалгуур үзүүлэлтэд тэнцээд Сертификат авснаар танай байгууллагад дараа дараагийн олон боломжуудыг эдлэх эрх нээгдэнэ.
Share your details, and let’s embark on a journey together. Earn Certification™, open doors to success, and connect with a friendly team that’s here to support your growth.